UNEN.mn сайтад:
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд эмнэлгүүдээр ажилласан. Төрийн тусгай, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг, эмийн сан гээд нилээд газрын ажил үйлчилгээтэй танилцсан. Энэ үеэр нэгэн хүн сүүдэр мэт дагасан нь экс гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр.

Ямар учиртайг нь тааж ядан байтал
Ерөнхий сайдын эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх хэмээн албан ёсоор
танилцуулахад эмч сувилагч нар инээдээ барин жуумалзсан.
Албан тушаал олдохгүй мэт очиж очиж эрүүл мэндийг хариуцуулсан нь сонин.
Миний анхны бодол: Пизда гэж . . . Энэ миний хамгийн муухай хараал гэж ойлгоорой.
Ихэнх, бараг дийлэнх нь монголчуудын эрүүл мэнд эмчээс "хамааралтай" байдаг. Өөрөөр би өвдвөл, эмч намайг эмчлэх ёстой, надад үйлчлэх ёстой гэсэн ойлголттой. Түүнийг эрүүл мэнд өөрт нь хамаагүй. Түүнд бусад нь хамаатай. Яагаад гэвэл толгой дотор нь "Үйлчлүүлэгч бол ХААН" гэсэн тэнэг, гүн утгыг сайн олгоогүй ойлголттой. Тамхи, талх авахдаа мөнгө төлж авдаг мөртлөө эрүүл мэндийн тусламж авахдаа ҮНЭГҮЙ авах ёстой гээд ойлгочихсон. Дээр нь, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө юу ч хийгээгүй, ядахдаа даатгалаа ч төлөөгүй, эрүүл мэндийнхээ талаар ямар ч ойголтгүй, мэдээлэл аваагүй юмуу ам дамжсан буруу ойлголттой мөртлөө бусдаас үнэгүй юм нэхдэг, муулдаг новшийн Монгол зан. Үүнийг бичихгүй, хэлэхгүй бол бүр новшийн Монгол зантай болчихгээд байна.
Өнөө, бид XXI зуунд амьдарч байдаг. Дэлхийн хаана ч (хойд Солонгос гэх мэтийг сайн мэдэхгүй байна, тийм болохоор бараг хаана ч) эрүүл мэндийн салбар бол тухайн улс, үндэстний тусгаар тогтонолын баталгаа байдаг. Монголд тийм ч байх ёстой болов уу гэж бодож байна. Монголд эсрэгээр, олон яамдуудаас хамгийн хэрэггүй гэж ойлгогдохоор яам нь Эрүүл мэндийн яам. Засгийн газар дийлэнхийг авсан аль ч нам энэ салбарыг хөгжүүлэх хүсэл байхгүй. Үүний тод жишээ нь, Эрүүл мэндийн Сайд нь намынхаа даргыг шоронгоос эрүүл мэндийн шалтгаанаар сугалж авах юмуу ялыг нь эмнэлэгийн тусгай өрөөнд эдлүүлэх гэсэн бодолтой гишүүн - сайд. Уучлаарай, хоёр дахь П.. Харин түүний эрүүл мэндийн Зөвлөх нь сумоч агсан Батбаяр. Монголчуудын хайртай Кюукушузан гишүүн. Хэхэхэ, хахаха. Ийм байхад, Таны эрүүл мэнд, таны хүүхдийн, ирээдүйн ач хүүхэд, ирээдүйн Монголчуудын эрүүл мэнд баталгаатай гэж бодож байна уу.

Дээр нь, эмнэлэгт өвдөг ирээд ТУСЛАМЖ авах гэж байгаа мөртлөө байнга Эмч нар, эмнэлгийн ажилчдыг байнга муулна, үл итгэнэ, үйлчилгээг нь шүүмжилнэ. Дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулж, үйлчилгээ, харьцааг нэхнэ. Үүнийгээ эмч эмнэлгийн ажилчдаас бус, тэр "хайртай" сайд, зөвлөх, УИХ гишүүдээсээ нэх. Эмнэлгийн "үйлчилгээг" хүртэхдээ, машинаа оношлуулахдаа мөнгө төлж чадаж байгаатай адил төлж сур. Тэгсэнийхээ дараа чанартай "үйлчилгээгээ" нэх, ХААН минь.
Сайд, зөвлөх, гишүүдэд хэлэхэд Эмнэлэгүүдийг эхнээс нь төлбөрт системд шилжүүл. Монголд хичнээн тооны "ядуусын" эмнэлэг, хичнээн хугацаагаар байх ёстой юм бэ. Өөрчлөлт, шинэчлэлээ хийхгүй бол УБ-ын утааг чинь дагаад өвчлөлийн тоо чинь ихэсч байгаа шүү. Гэхдээ бүгдийг нэгэн зэрэг төлбөрт эмчилгээнд шилжүүлж мангартав аа. Хэхэхэ. Тэгэж мэдэхээр улсууд шүү, та нарын ихэнх. Ард түмэнд ялгааг нь эхлээд мэдрүүлэх ёстой. Тэгвэл хүн эрүүл мэнддээ анхаарч, мөнгө төлдөг эмнэлэгт нь л очих болно доо. Хуулиа өөрчил. Дэндүү коммунист хуулиа. Өөрсдөө болон гэр бүлээ тэр гадааддаа биш, Монголдоо эмчлүүл. Эмнэлгийн ажилчдаа сайн сурга, боловсон хүчнээ сайн бэлд. Өнөө үед эмч болох хүсэлтэй хүмүүсийн тоо буурч байгаа нь эрүү мэндийн сургуулиудын хэр "сайн" ажиллаж байгаа харуулж байна.
Эцсийн дүгнэлт: Улс орноо хөгжүүлэх хамгийн тулгуур салбар нь ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар гэдгийг анхаар. Ойлгож байна уу П. гэж. Ядахдаа үүнийг сайн ойлгодог менежэр хүнээр энэ салбараа удирдуулаач гэж гуйялдаа. Чадахгүй бол би болъё, завтай бол. Хэхэхэ. Сэтгэл уужрав.
2013 оны 2 сарын 8-ны өдөр. Щвейцарь
2013 оны 2 сарын 8-ны өдөр. Щвейцарь