Зургийн цомог

1.13.2013

П.Адарсүрэн - Сэвтээ нь үгүй сэтгэл




Сэвтээ нь үгүй сэтгэл

Дуучин: П.Адарсүрэн агсан
Үг: Д. Цэдэв Ая: Н. Жанцанноров

Цэн цэнгий зэллээ шиг өнгөрөх
Цаг цагийн урсгалд нь болбол доо хө
Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн
Сэтгэлийн толин сэвтээ нь үгүй еэ


Хөсөг хөсгийн хөврөө шиг өнгөрөх
Хоног хоногийн урсгалд нь болбол доо хө
Эелдэг даруу чамайгаа гэсэн
Итгэлийн сүлдэн сэвтээ нь үгүй еэ

Хун хунгийн цуваа шиг өнгөрөх
Сар сарын урсгалд нь болбол доо хө
Ялдам дөлгөөн чамайгаа гэсэн
Янагийн наран хиртээ нь үгүй еэ

Жин жингийн жигдрээ шиг өнгөрөх
Жил жилийн урсгалд нь болбол доо хө
Хайлган цайлган чамайгаа гэсэн
Халамжийн илчин хариа нь үгүй еэ

No comments:

Post a Comment