Ээж минь дээ
Дуучин: С.Цэрэнчимэд агсан
Ая С.Цэрэнчимэд Үг Ч.Дагвадорж
Будантай юу буурал хорвоо доо
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө
Буруу юу зөв хоёрыг
Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө
Газар холоос санахад
Гаднаа бөртийж харагдах юм
Галуу шувуу ганганахад
Таныгаа дуулмаар дуулмаар болох юм аа
Тоостой юу шаргал хорвоо доо
Торниулж өсгөсөн ээж минь дээ хө
Тоотой юу хэдэн насандаа
Тоглуулж өсгөсөн ээж минь дээ хө
Нутаг холоос санахад
Нулимсан дунд минь бүрэлзэх юм
Нуурын шувууд ганганахаар
Таныгаа дуулмаар дуулмаар болох юм аа
Нартай юу ганц л хорвоо доо
Намайгаа өсгөсөн ээж минь дээ хө
Наргиантай юу хэдэн насанд минь
Наадуулж өсгөсөн ээж минь дээ хө
Тун чиг холоос санахад
Тоосон дунд минь бүрэлзэх юм
Тогоруу шувуу ганганахаар
Таныгаа дуулмаар дуулмаар болох юм аа
No comments:
Post a Comment