Урт наслах 10 дvрэм

Дундад зуундад зууны үед хүмүүс 30 насалдаг байсан бол XҮII-XҮIII зуунд 50, XX Зуунд 60 болж уртасчээ. Тэгвэл XXI зуунд хүмүүсийн дундаж наслалт 70-80 хүрэх гэнэ. Хөгжингүй орнуудад хүмүүсийн дундаж наслалт 100 хүрэх боломжтой эрдэмтдийн тооцоо байдаг. Удамшил зүйн үүднээс хүн 150 хүртэл наслах боломжтой гэдэг. Мэргэжилтнүүд олон жил хийсэн судалгаандаа тулгуурлан урт наслахад хэрэгтэй дараахь дүрмийг боловсруулжээ.


1. Хэт их идэхгүй байх. Хэрэв биеийн хүчний хүнд ажил хийдэггүй бол өдөрт 2000 кило калори илчлэгтэй хоол идэх хэрэгтэй.

2. Насандаа тохируулж хоолныхоо цэсийг зохицуулаарай. 30-аас дээш насны эмэгтэйчүүд хүнсэндээ самрыг тогтмол хэрэглэснээр арьсанд үрчлээ үүсэхийг багасгадаг байна. Харин 40-өөс дээш насны хүмүүс бета каротинаар баялапулаан лууван, улаан манжин, шар, улаан өнгийн жимс, ногоог тогтмол хэрэглэх, 50-иас дээш насны хүмүүс кальциар баялаг бяслаг, загасыг хүнсэндээ хэрэглэж занших хэрэгтэй.

3. Тэтгэвэрт гарахыг бүү яар. Ажил хийдэггүй хүн үеийнхээ хүмүүсээс таван насаар хөгшин харагддаг болохыг судлаачид тогтоожээ. Түүнээс гадна зарим мэргэжил хүнийг урт наслахад нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, хөгжмийн удирдаач, нийгэм судлаачид, лам нар урт насалдаг байна.

4. Секс хүнийг залуужуулдаг долоо хоногт хоёр удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүс 14 насаар залуу харагддаг ажээ. Бэлгийн харилцааны үед эндорфин гэдэг 1 гармон ялгардаг байна. Энэ гармоныг аз жаргалын гармон гэж нэрлэх нь ч бий.

5. Ямар ч үед гуниглаж болохгүй. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс харьцангуй урт насалдаг байна.

6. Байнга хөдөлгөөнтэй байх. Өдөрт хэдхэн минут спортоор хичээллэх нь насыг уртасгадаг гэнэ. 30-аас дээш насанд өсөлтийн гармон бие махбодид үүсэх явц багасдаг бол байнга сургуулилтын явцад өсөлтийн гармоны ялгаруулалт нэмэгддэг байна.

7. Сэрүүн нөхцөлд унтаж байх. 17-18 хэмийн дулаантай тасалгаанд унтах нь бодисын солилцоо хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлдэг аж.

8. Аливаа зүйлд сайхан сэтгэлээр хандах. Ухамсаргүй, болчимгүй үйлдлээс татгалзаж байх хэрэгтэй. Унтлаа бүжиглэх, аймшгийн ном зохиол олон цагаар уншихаас зайлсхийгээрэй.

9. Уур хилэнгээ өөртөө хадгалахгүй гадагш гаргаж бай. Хорт хавдраар өвчлөгсдийн 64 хувь нь уур хилэнгээ өөртөө хадгалж, бачимддаг хүмүүс байдаг.

10. Оюун санаагаа хөгжүүлэх ажил тогтмол хийж бай. Үгийн сүлжээ таах, ном унших, гадаад хэл сурах зэргээр тархиа идэвхтэй ажиллуулснаар толгой сэргэлэн байхын зэрэгцээ зүрх судас, цусны эргэлт, бодисын солилцооны үйл ажиллагаа идэвхждэг байна.