Зургийн цомог

9.29.2013

Ядуурахад хvргэдэг 10 зуршил

Эд хєрєнгийг аз жаргалтай адилтган авч vзэж болохгvй. Гэхдээ эд хєрєнгє хvмvvст єєртєє итгэх итгэлтэй, нэр хvндтэй, нєлєєтэй байх боломж олгодог! Хамгийн гол нь эд хєрєнгє хvнийг хийж бvтээх талаар чєлєєтэй байх боломж олгодог. Ингээд ядуурахгvйн тулд дараах 10 зуршлыг санаж явъя.

1. Єєртєє харамсах
Ядуурах хvн єєртєє харамсдаг бєгєєд єєрийгєє баян байх хувьгvй гэж vздэг.
Хэн нэг нь эрчvvдэд илvv боломж байдаг хэмээн vзэж єєрийгєє эмэгтэй хvн болж тєрсєндєє харамсдаг, нєгєє нэг нь туранхай хvмvvс сайхан ажилтай болдог гэж бодоод єєрийн таргандаа харуусдаг, бас нэг хэсэг нь єєрийн єндєр, яс vндэс, арьсны єнгє, шашин шvтлэгээ голдог байхад єєр нэг нь нєхєрт гарч чадаагvйгээ, эсвэл эхнэр авч чадаагvйгээ гомдоллодог бол бусад нь ядам хуруундаа бєгж зvvсэндээ эсвэл гэрлэлтээ цуцлуулсандаа уйлж унжиж байхад, залуус єєрсдийн туршлагагvйд, настайчууд єєрсдийн насанд хамаг учир байна гэдэг аж.

Ингэж дэмий юманд харуусч, бvхэл єдєржин тэр тухай бодох ямар вэ?
Ийн бодож байгаа хvнийг тойрон хvрээлэгчид яавал зохилтой вэ? Єєртєє харамсах нь таныг хєгжихєд тээг болох, мєнхєд ядуу байлгах хvндээс хvнд зангуутай болох гайхалтай арга юм.

2. Харамч зан
Байнга л “хямдарсан” гэсэн бичигтэй бараа, эсвэл дэлгvvр хайх, хvvхдээ сайн боловсрол олгоход мєнгє тєлєх хvсэлгvй байх, єєрийн компанийн ажилтнуудыг аль болох их ажиллуулж, аль болох бага мєнгє єгєхийг эрмэлзэх нь vнэхээр ядуурах шинж тэмдэг юм.
Хэмнэхийг эрмэлзэх нь цэцэн мэргэн ухаантайн илрэл бус, харин таны орлого, зарлага тэнцэхгvй байгаа, тvvнийг буруу аргаар зохицуулах гэж буйн илрэл аж. Баяжих хvн аливаа эд барааны бодит тєлбєрийг хийж, єєрийн туслахуудын хєдєлмєрийг нь vнэлж шагнаж урамшуулахад бэлэн, бусдаас ч тийм зvйлийг хvлээдэг.

3. Дургvй ажлаа хийх
Нэг эмэгтэй сав суулгаа угаахыг vзэн яддаг, гэвч хэн ч тvvнд туслахыг хvсдэггvй. Нэг залуу нохойгоо салхилуулах vнэхээр дургvй, гэвч нохойдоо зориулан хашаа саравч барихгvй залхуурдаг.
Нэг эр улирлын тайлан тооцоо гаргах болохоор галзуурах шахдаг, гэвч тvvний орлогч нарын нэг нь ч тийм тооцоо гаргах чадваргvй байдаг. Нэг бvсгvй аудиторчийн ажлыг vзэн яддаг, гэвч аль єнгєрсєн зун худалдаж авсан машины зээлийн тєлбєрийг барагдуулах боломжтой.
Энэ бvх хvн дургvй ажлаа хийх шаардлагаараа азгvй, ядуурахад бэлэн хvмvvс. Энэ зуршлаас ангижрахын тулд хэрэгтэй гэснийг бус, харин сэтгэлд нийцэх ажлыг хийвэл зохино. Ингэвэл та гайхалтай амжилтад хvрнэ!

4. Амжилтыг мєнгєєр хэмжих
Зєвхєн тодорхой хэмжээний мєнгєтэй болбол тэр нь баяр баясал авчирна гэж ядуу хvн итгэдэг. Банкны дансан дахь тодорхой хэмжээний мєнгє тvvнд гоё хувцас, тансаг харш, аялал, нєхрєєс эсвэл эцэг, эхээс хараат бус байдал, бvр ажлаас гарсан ч санаа зовох юмгvй байх аз жаргалыг єгч болох юм.
Гэвч амьдрал дээр ийм аз жаргал гэж байдаггvй. Амжилттай яваа хvн аз жаргалыг мєнгєнєєс илvv ач холбогдолтой зvйлээр хэмждэг. Тэр хэмжvvр хvн болгонд єєр єєр байдаг.

5. Боломжоосоо хэтэрсэн их зарлага гаргах
Зээлийн карт, банкны инээмсэглэн угтах ажилтнууд таныг єрийн нvхэнд унахад тус болно. Амжилт олохыг хvсээгvй хvн єєрийн бизнесийг хєгжvvлэхээр ашигтай зээл авах, тансаг машин эсвэл асар том харш авах ашиггvй зээл авах хоёрын хоорондын ялгааг ойлгохыг хvсэхгvй.

6. Хормын дотор ашиг олох аргыг сонгох
Шууд л баяжихыг ядуу хvмvvс л хvсдэг. Тэд нэр хvндтэй компанид дунд зэргийн цалинтай ажилд ороод хэдэн жилийн дараа одоогийнхоос хамаагvй илvvг авахыг ойлгохгvй. Азгvйтэх оюутнууд, их сургуулийг дэмий цаг vрсэн газар мэтээр ярьдаг.

7. Гоншгонох
Амьдрал ямар хэцvv юм бэ? Эргэн тойрон ялгаварлан гадуурхсан хvмvvс, авлига, ичгvvр сонжуургvй явдал, элдэв дуулиан хэрэг гээд жирийн хvн амжилтад хvрэх арга зам алга?!
Энэ бvхнийг азгvй хvн бvр хvлээн зєвшєєрнє. Энэ зуршлын вакцин нь бvтээлч чанар юм. Гадаад орчны сєрєг нєлєєтэй тэмцэх хосгvй боломжуудыг олж, таны хувьд ашиггvй байдлаас эхлээд гарах хэрэгтэй!

8. Єєрийгєє бусадтай харьцуулах
Нэг сурагч наймдугаар ангиа ганцаар онц дvнтэй тєгссєн учир єєрийгєє хамгийн шилдэг гэж бодно. Єєр нэг сурагч зуныхаа амралтаар ганцаараа юу ч хийгээгvй учир єєрийгєє бусдаас муу гэдэгт итгэлтэй байна.

Нэг залуу єєрєє машингvй болохоор шинэ машин авсан ахыгаа vзэн ядна. Нэг бvсгvй олон найз залуутай найз бvсгvйгээ “цааш нь харуулчихмаар” санагдана. Энэ хvмvvсийн єєрийгєє бусадтай харьцуулах зуршил дэндvv хєгжжээ.

9. Эд баялгийг мєнгєєр хэмжих
Vнэхээрийн баян хvмvvс зєвхєн аз жаргал, мєнгєн тэмдэгт хоёрыг хооронд нь холбож vзэхээ больсон тєдийгvй, дансан дахь мєнгєний хэмжээ болон эд хєрєнгє хоорондын тэгш байдлын ялгааг арилгасан байна.

Жинхэнэ баялаг бол мєнгийг татах болон хоосон газраас мєнгє босгох, шинэ тєрлийн бизнесийг зохион байгуулах чадвар юм. Vнэхээр амжилт олсон хvн уутан дахь алтны хэмжээнээсээ хараат бус байдаг.

10. Єєрийгєє гэр бvлээсээ тусгаарлах
Хvнд асуудал тулгарахад нь дэмжиж туслахаас татгалзаж, бусдын тєлєє єр тавьж, зовлонг нь хуваалцах хvсэлгvй байгаагаар тvрий барин гэр бvлээсээ зайлсхийж байгаа хvн жинхэнэ азгvй нэгэн.
Тэд, гэр бvл гэж амьдралд єєр хандах газаргvй болсон vед дэмжлэг авч болох эх сурвалж болохыг ойлгодоггvй. Зєвхєн ойр дотны хvмvvс л ямар ч найдлагагvй болсон vед хєл дээрээ босоход тус болдог билээ.

No comments:

Post a Comment