Тооноос илүү чанарыг эрхэмлэ

Хүн төрөлхтөнд хэдий цагаа зарцуулсан нь чухал биш ямар үр дүнд хүрсэн нь чухал байдаг. Би эхнэртэйгээ Францын Парис хотын сайхныг гайхан алхаж байлаа. Эффелийн цамхагийн ойролцоо салхилж байгаад өдрийн хоол идэхээр шийдэв.


Бидний сонгосон ресторан хөл хөдөлгөөн ихтэй хоёр гудамжны дунд байрлаж байлаа. Бид рестораны гадна талд явган хүний замын хажуу дахь жижиг ширээн дээр суусан юм. Цаг агаарын сайхныг таашааж хүмүүсийн хөдөлгөөнийг ажингаа өдрийн хоолоо тайван идлээ.

Хоолоо тайван сууж идэх нь Парист ердийн үзэгдэл байхад АНУ-д бол шал өөр юм. Парисчууд хоолыг хүндэтгэж, хоол идэх бүртээ тайвширч сэтгэл ханасан байдлаар иддэг. Бид тэр өдөр сэтгэл их ханамжтай байсан болохоор хоол идэж таашаал аван гурван цаг шахам сууж билээ.

Бид АНУ-даа өдрийн хоолонд ийм их цаг зардаггүй. Америкчууд хоол идэхдээ тийм тайван суух нь ч ховор юм. Тэр дундаа өдрийи хоолыг. Бид чинь "түргэн хоол"-ны тухай ойлголтыг анх зохиосон ард түмэн шүү дээ. Америкчууд бид хоолоо хурдан авахыг хүсдэг болохоороо онх хооронд очихдоо л хоолоо авчихдаг рестораны санааг сэдсэн шүү дээ. Цонх бол биднийг машинаасаа буулгүйгээр ч хоолоо идэх боломжийг олгодог. Цонхны гадна талд байгаа чанга яригчаар юу авахаа хэлээд л дараагийн цонхонд очиж мөнгөө төлөөд л сүүлчийн цонхонд хүрч хоолоо авдаг ба ийнхүү хоол авахад тавхан минут зарцуулдаг.

Өнөөдөр америкчуудын хувьд энэ хугацаа ч хангалттай хурдан санагдахаа больжээ. Америкийн ресторанын томоохон компаниудын нэг Мак Дональдс хэдхэн жилийн өмнө жолооч нар хоолоо захиалаад мөнгөө төлөлгүй авч болдог шинэ технологийг хэд хэдэн газар нэвтрүүлэх гэж байгаагаа зарласан юм. Машинтайгаа дайран өнгөрдөг замын дээд талд байрлуулсан цахилгаан төхөөрөмж машинд байгаа тусгай багажийн тусламжтайгаа аль машин болохыг тогтоож хоолны үнэ автоматаар жолоочийн төлбөрийн тооцоонд очдог юм. Энэ нь жолооч мөнгө төлж үйлчлэгч хариулт өгөх хугацааг хэмнэж байгаа юм. Үүгээрээ түргэн хоолны цаг хугацааг илүү хурдан болгосон юм.

Хоолоо улам түргэн авч идэх тухай улиг болсон энэ бодол хэзээ зогсохыг мэдэхгүй ээ. Цахилгаан төлбөрийн механизм төгс төгөлдөр болох тусам л судлаачид "түргэн хоол"-ыг улам хурдан болгох арга замыг хайж эхэлдэг. Тэр бүү хэл үйлчлүүлэгчид хурдны замаар явж байх үедээ гар утсаараа хоолоо захиалж авч идэх үе ч нэг их удахгүй биз ээ. Машинтайгаа Мак Дональдсын рестораны хажуугаар өнгөрөх яг тэр үед үйлчлэгч захиалсан хоолыг цонх руу нь онилон буудаж жолооч явуут дундаа хоолоо хүлээн авах болно.

Заримдаа хурд нь арай дэнддэг. Зарим бизнес, засгийн газар, нийгэм, гэр бүлийн толгойлогчид ажлаа зөв хийхээр цаг гарган нухацтай хандахын оронд хурдан хийж дуусгахыг л чухалчилдаг. Аливааг нухацтай хийх нь чухал гэдгийг мартах хялбар байдаг. Та ажлаа хир хурдан хийснээрээ бус хир сайн хийснээрээ үр хүүхэд, ажилтан ажилчид, хэрэглэгчид харилцагчдынхаа сэтгэлд үлдэх болно.

Та хамгийн сүүлд хэзээ аль нэг төсөл дээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ хийж байгаа ажлын үе шат бүрийг, өөрийнхөө хийж байгаа ажил руу шургалан орохоор яаран хөөгөөд гаргачихалгүй сонссон бэ?
Та харилцагч, үйлчлүүлэгчиддээ хийж байгаа ажлынхаа санал, мэдээ, мэдээллийг захидал, интернэтээр явуулахын оронд өөрийн биеэр хүргэж өгдөг үү? Өнгөрсөн долоо хоногт бүгдийг хурдлуулан гучхан минутанд багтаахын оронд өдөржингөө эсвэл оройжингоо хүүхдүүдтэйгээ хамт элдэв зүйлийг ярилцан инээж хөхрөн өнгөрөөсөн тохиолддол байна уу?

Парист өдрийн хоол идсэн мөч бүрээ дурсан санаж байхад төрсөн нутагтаа түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан тухай нэг ч дурсамжаа санадаггүй гэхэд та гайхахгүй байх аа. Энэ долоо хоногт таны компьютер дүнгэнэн, цахилгаан шуудангийн хайрцаг чинь дүүрч, гар утас чинь зогсоо зайгүй дуугарах бүрт хурдан байх дандаа ч сайн байдаггүй юм аа гэдгийг сана. Хүн төрөлхтөний хувьд чанар гэдэг бол хурдаар хэмжигддэггүй ээ. Байгууллага, баг чинь цаг хугацааг хожих гэж зүтгэн чанараа орхигдуулснаар хэнд ч эргэн дурсагдахгүй байх байдалд хүрч байсан эсэхээ бод.

Uploading: 12977985 of 12977985 bytes uploaded.