Сонирхлоо өргөжүүл

Эрдэм мэдлэгийг номноос олж авдаг ч амьдралаас бид түүнээс дутахааргүйг олж чаддаг. Ийм мэдлэг илүү цогц байдлаараа давуу байдаг. Жеральдтай танилцана уу. Тэр 60 настай. Нэг компанидаа 28 жил ажиллаж алгуурхан албан тушаал ахисаар корпорацийг удирдахад гаргүй болсон юм.


Стивтэй танилцана уу. Тэр 41 настай. Хорин долоотойдоо тэр залхуутай гэж үзэн хоёр ч ажил хаяжээ. Үүний эцэст тэрээр ангаахайны аж үйлдвэрээ байгуулж бүдүүлэг дүү. аргаар амжилтанд хүрчээ. Зарим хүний нүдээр их хатуу, хүйтэн хүн мэт харагддаг болохоор сэйн компанийн удирдагч байхад арга барил дутагддаг хэмээн хүмүүс шивнэлдэх нь ч бий.

2000 оны нэгдүгээр сарын эхээр Жэральдийн "Стивийн АО1- компанитай нийлж Жэральд уг компанийн Гүйцэтгэх захирал болж Стив Удирдах зөвлөлийн дарга болсон юм. Стив Жэральд хоёрыг "Хачин, содон хос" хэмээжээ. Гэхдээ энэ хоёр захирлын хослол нь Удирдах зөвлөлмйн дарга нь сэтгэн бодож алсыг хардаг, Гүйцэтгэх захирал нь түүнийг цогцлооход бүх хүч чадлаа дайчилдаг удирдлагын шинэ загвар болж болох юм гэжээ. Уг сэтгүүлд хэлсэнээр бол Стив Жэральд хоёрын элэн далангүй, уян хатан харилцаа нь уг загварын эцсийн амжилт гэж цохон заажээ.

Энэ хачин хосын арга барил нь удирдлагын пирамидын шинэ загварын оргил болж байгаа мэт ярьж байгаа боловч жижиг аж ахуйн нэгжээс засгийн газар хүртэл олон түвшний байгуулагуудад газар авчихсан зүйл юм. Та хорьтой ч бай жартай ч бай өөр өөрийн арга барилтай, өөр өөрийн сонирхолтой хүмүүстэй хамтран ажиллаж уян хатан байх шаардлага нэгэнт бий бопоод байна. Өөрийнхөө сонирхлыг өргөжүүлэх нь аливаа зүйлийг илүү их амжилтанд хургэх ңөхцөл болж өгдөг. Харамсалтай нь хумүүс нас ахих тусам өөрийн сонирхлын цар хүрээг хумих урхинд ордог. Бид цаг тутам хүсч байгаа зүйлээ хийдэг ба түүндээ чаддаг аргаа л хөдлөшгүйгээр баримталдаг билээ.

Бидний эргэн тойронд баялаг, өөр өөр ертөнцүүд оршин байдаг. Шинэ хүмүүстэй танилцах нь өөрийн харах хүрээг тэлдэг ч та ямар хүмүүстэй долоо хоног бүр уулзаад байгаагаа бод, Тэд таньтай адилхан, ижил сонирхолтой нэг л хэвийн хүмүүс байна уу, өөр байна уу?

Аливаа асуудалд уяан хатан хандах нь хамгийн чухап зүйл юм. Интэрнэт хөгжиж, дэлхий нийтийн эдийн засгийн хурдацын нөлөөгөөр компаниуд нийлж томрон, салж жижигрэх бүрт бид арьс өнгө, нас, хэл, соёлоороо ялгаатай хүмүүстэй уулзаж харилцах болно. Ийнхүү сонирхлоо тэлж олон янзын үзэл бодолтой хүмүүстэй танилцаж өөртөө хөрөнгө оруулах тусам бид гэр бүл болон бизнесийнхээ манлайд нь байх баталгаатай болно.

Энэ долоо хоногт та амьдралдаа нэгэн хэвийн хүмүүстэй нэг л ажлаа хийдэг хэвшмэл байдлаа олж харахыг оролд. Шинэ юм сэдвэл өөрийгөө тэлж сонирхлоо өргөжүүлэх болно. Шинэ хүмүүстэй танилцуулах клубт нэгд. Энэдээ шинэ сонирхол. шинэ ур чадвар, шинэ мэрэгжилд суралц. Өмнө огт сонсож байгаагүй ард түмний түүх, соёлын талаар ном унш. Ийнхүү шинэ зүйлийг мэдзж, амьдралынхаа туршлагыг баяжуулснаар та өөртөө хөрөнгө оруулалт хийж энэхүү хөрөнгө оруулалт нь танд шинэ шинэ ашгийг өгөх болно. Тэр ашиг таныг уян хатан манлайлагч болоход түлхэц өгнө.