Монгол миний эх орон
Дуучин: Н.Чулуунхүү
Дуучин: Н.Чулуунхүү
Тайгын нуруундаа ан амьтан шивээлсэн
Талын тэндээ мал сүрэг шилгээсэн
Талбиун нутаг минь сан эрдэнээр ширдгэлсэн
Тансаг жаргалыг хүн арддаа шингээсэн
Талын тэндээ мал сүрэг шилгээсэн
Талбиун нутаг минь сан эрдэнээр ширдгэлсэн
Тансаг жаргалыг хүн арддаа шингээсэн
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Аясын салхинаас
сор хаялан сугсарсан
Атрын шагшуураар
үр тариа нь шуурайлсан
Амжилт цогцлон
нэр алдар нь цуурайтсан
Ажил цавчлан нүр
үйлсээ шуурхайлсан
Гишгэж яваа санхь
юу анхилам газар минь
Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Дэлхийд нягтарсан эв зүй минь батжингуй
Дэвшилд шалгарсан зүг чиг минь бадрангуй
Дээшлэн мандсан их хөгжилд үзүүргүй
Дэлгэрч цэцэглэсэн маш сайхан ирээдүй
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Гишгэж яваа санхь
юу анхилам газар минь
Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Энэ дууныхаа зохиогчдыг нь биччихэж болдоггүй л юм байхдаа. Өөрөө зохиосон бол өөрийгөө ч юму, эзэнтэй л дуу баймаар юм...???
ReplyDelete