Тэгш
дөрвөн улирал
Загийн алим киноны дуу
Дуучин: С.Жавхлан
Дуучин: С.Жавхлан
Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай
Цэрвүү алсаас чамдаа зориход
Цээжний гүнд саран ургаастай
Цэнгэлтэй зуны гурван сардаа
Цэцэгсээ дагаад сүрэг минь жаргалтай
Сайхан чамдаа алсаас зориход
Саргүй шөнө ч өдрөөс гэгээтэй
Сөөлөгтэй намрын гурван сардаа
Сөлөө дагаад сүрэг минь жаргалтай
Хуримын болзоог тоолон суухад
Хугас өдөр ч жилийн дайтай
Нөөлөгтэй өвлийн гурван сардаа
Нөмрөө дагаад сүрэг минь жаргалтай
Тоолоод баршгүй сүргийн эзний
Дуулаад ханашгүй амьдрал жаргалтай
No comments:
Post a Comment