1. Зөв юманд ач холбогдол өг!
2. Муу зүйл тохиолдоно гэдгийг мэдэж хүлээж авахад бэлтгэлтэй бай!
3. Ядарвал бага зэрэг ч байсан хамаагүй заавал амар. Эрч хүч тань сэргэнэ.
4. Ямар нэг ажлыг эхлэхээсээ өмнө чухам түүнийг хүсч байгаа үгүйгээ мэд!
5. Бидний хамгийн их хэрэглэдэг "Үгүй", "Тийм" гэсэн үгийг хэлэхээсээ өмнө сайн бод!2. Муу зүйл тохиолдоно гэдгийг мэдэж хүлээж авахад бэлтгэлтэй бай!
3. Ядарвал бага зэрэг ч байсан хамаагүй заавал амар. Эрч хүч тань сэргэнэ.
4. Ямар нэг ажлыг эхлэхээсээ өмнө чухам түүнийг хүсч байгаа үгүйгээ мэд!
6. Дургүй, залхуутай санагддаг ажлаа хөгжилтэй болгож идэвхтэй байх арга зам ол!
7. Хамгийн их ачаалалтай үедээ хэдхэн хором ч хамаагvй зогсоож яг тэр vед байхыг хүссэн газраа бод!
8. Хийх хэрэгтэй, эсвэл мөрдөх хэрэгтэй гэж бодсон зүйлээ жижиг цаасан дээр тэмдэглэн харагдах газар тавь. Жишээ нь танд зөвлөхөд одоо "Өнөөдөр инээмсэглэл дүүрэн бай" гэж бичээд урдаа тавьчих.
9. Хэрэв танд ямар нэг таагүй явдал учирвал, яг одоо танаас илүү хүнд байдалд маш олон хүн байгааг бодож тайвшир.
10. Хийж чадахгүй гэж айж байна уу? Тэгвэл та өмнө нь чадаж байсан зүйлүүдээ бод.
11. Сонин сэтгvvл уншиж байхдаа таалагдсан жижиг хэсгүүдийг хайчилж аван цуглуул. Хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм.
12. Амьдрал хэт нэг хэвийн болсон юм шиг санагдаж байна уу? Тэгвэл хааяа урьд нь хийж оролдож байгаагүй содон, гэхдээ сайн сайхан зүйл хий.
13. Нэг өдрийг огт зурагт үзэлгүйгээр өнгөрөө!
14. Үргэлж үзэг, цаастай явж бай. Бичиж тэмдэглэх юм гарч магадгvй. Мөн өнгө өнгийн балаар бичвэл өөрт илүү хөгжилтэй болдог.
15. Нэг өдрийг зөвхөн өөртөө зарцуулж ямар ч төлөвлөгөөгүйгээр хүссэнээ хий!
16. Цүнх, ширээ, халаасандаа байгаа хэрэггүй зүйлүүдийг гаргаж хая! Илvv дутуу юм нvдэнд торохгvй бол сэтгэл санаа амар байдаг.
17. Амьдралаа хялбарчил. Хэтэрхий их юм цуглуулах нь ядраадаг. Жишээ нь өөртөө зөвхөн хэрэгтэй юмаа байлга. Шүүгээгээ ухаж өмсдөггvй хувцсаа гарга.
18. Тооцоо хийж бай. Бага зэрэг тооцоог өөрөө хурдан бодож тооцоолж байх нь тархийг чинь хурцалж, анализ хийх чадварыг сайжруулдаг.
19. Олон жил уулзаагvй нэг найзтайгаа уулзаж байна гэж төсөөл. Тэр найз чинь таны одоогийн байдлыг хараад юу гэж дүгнэх бол? Тэр үеэс хойш та ямар байдлаар өөрчлөгдсөн бол?
20. Өдрийн аль үед таны эрч хvч нэмэгдэж бас буурч байгааг тогтоож ажлаа тохируул!
21. Замбараагvй байгаа зvйлийг янзлах танд хэцүү санагдаж байгаа бол авсан юмаа үргэлж байх ёстой байранд нь тавьж бай!
22. Нэг чухал ажлыг мартахаас айж байгаа ч үргэлж хойшлуулдаг уу? Тэгвэл хамгийн түрүүнд түүнийг хийж дуусга. Санаа чинь амарна.
23. Цагт нь дуусгаагvй ажил бусад ажлыг ч хойшлуулж эрч хүчийг тань барагдуулдаг. Юуг ч хойшлуулаад хэрэггүй.
24. Даалгавар эсвэл тайлангийн ажлаа эрт эхэл. Хугацаа нь болоогүй ч гэсэн эрт эхэлсэн нь найдвартай. Учир нь юу тохиолдохыг хэн ч мэдэхгvй шvv дээ.
25. Өглөөд жимс юмуу, жимсний цэвэр шүүс уу! Сэргэг сайхан байх болно.
26. Байдлыг хурцдуулж бодсоны хэрэггүй. Энэ бол таны өөрөө өөрийгөө айлгаж байгаагаас өөр юу ч биш!
27. Найзууд, хамаатан садантайгаа харьцаагаа сайхан байлга! Тэдний тусламж хэрэг болох үе заавал гарна.
28. Хэрэглэхэд амар цүнхтэй байх хэрэгтэй. Танд зайлшгvй хэрэгтэй зүйлүүдийг багтаадаг мөн цэгцтэй байлгахын тул олон халаастай байх хэрэгтэй.
29. Дэргэдээ заавал сонин сэтгvvлтэй явж бай! Дараалалд зогсох vед өөр юм бодож тархиа сэргээх хэрэгтэй.
30. Биедээ хамгийн амар хувцсыг сонгож өмс. Холгодоггvй гутал, босч суухад зовоохгvй, анхаарлыг чинь сарниулахааргvй сэтгэлд амар хувцас сонго.
31. Бусдын vзэл бодлыг хvндэтгэж бай! Бусдаар хvндэтгүүлэх анхны алхам эндээс эхэлдэг.
32. Таны мөрөөдөл биелэхээргүй хол харагдаж байгаа бол эхлээд биелэх боломжтой зүйл мөрөөд.
33. Ямар нэг ажлыг эхлэх нь танд хэцүү санагдаж байгаа бол эхлээд дуртай ажлаасаа эхэл!
34. Хоббитой бол. Жишээ нь юм нэхэх, хүзүүний зүүлт хийх, зураг зурах нь таныг урлагт ойртуулахаас гадна өөртөө хvндэтгэлтэй болгодог.
35. Хүүхэдтэй цагийг хамт өнгөрөө! Тэдэнд үлгэр ярьж, тоглох нь хэсэг хугацаанд ч болов амьдралын хүнд хэцүүг мартуулдаг.