Зургийн цомог

9.29.2013

Илтгэх ба биеийн хэл

Нэрэлхvv бардам хэнэггvй зангаасаа болоод зарим хvнийг алдахаас болгоомжил. Учир нь зарим боломж амьдралд ганц л удаа заяадаг. Замбага Хэн ч эхээс тєрєхийн сайхан ярьдаг байдаггvй. Илтгэх урлагийн хамгийн нарийн учир нь биеэр илэрхийлэх хэлээ хэрхэн ашиглаж байгаад оршдог. Та амьдралдаа олон хvний ємнє юм ярьж байсан уу? Ажлын уулзалт, аман шалгалт, хурал, талархлын vг гээд заавал нэг удаа тохиолдсон л байж таараа. Айхтар сандарч хамаг юм дээр доороо орсон гэж ихэнх хvмvvс хэлэх байх гэж бодож байна. Уг нь бол нэг их айгаад байх зvйлгvй. Учир нь таны биеэр илэрхийлэх хэл тань тусална. Биеийн хэлийг сvvлийн vед л хvмvvс их ярьдаг болсон ч гэсэн угтаа бол хэдэн зуун жилийн турш хvн тєрєлхтєн ашиглаж ирсэн билээ. Хvний бодол санаа хэдхэн хєдєлгєєнєєр тодорхой болдог. Таны биеийн хэл
бодол санааг тань гадагшлуулж байдаг тул ажил амьдралд тань чухал нєлєєтэй байдаг.

Харц хамгийн чухал!
Хvнтэй ганцаарчилж уулзахдаа уулзахдаа таныг сонсож байгаа эсэхийг нь тєвєггvй мэдэж болдог. Тан руу харахгvй байгаа хvн угтаа бол єєр юм болж байгаа
гэсэн vг. Мєн харж байгаа юм шиг боловч гєлрєх янзтай болчихвол бас єєр зvйл бодож байна гэсэн vг. Ийм байдалд орох нь таныг эвгvй байдалд оруулдаг. Харин ярилцаж байгаа хvн тань таны нvд рvv эгцлэн харж, таны vгийг дэмжин толгой дохиж, дэмжин инээмсэглэж байх юм бол таныг анхааралтай сонсож байгаагийн тэмдэг юм. Биеэ ямар нэг зvйлээр хаахгvй, цээжээ (элгээ) тэврэхгvй байх нь ярилцаж байгаа сэдэвтээ итгэл дvvрэн байна гэсэн vг.

Олон хvний ємнє ярих нь доорх шалтгаанаас болж хvндрэлтэй болдог. Єєрийг сонсож байгаа хvмvvсийн ємнє хvн биеэ барьдаг. Энэ бол зєвхєн тухайн vеийн сэтгэл санааны байдлаас хамаардаг. Заримдаа vг хэлж эхлэхдээ гацаж цаашаагаа бvр ээрч эхэлдэг. Хvний хамгийн анхны хэдэн минут маш чухал байдаг. Эхний 60 секунд таны хэн болохыг, ярих зvйлээ хэр зэрэг мэддэгийг хvмvvст ойлгуулдаг. Анх удаа олон хvний ємнє гарч юм ярих гэж байгаа хvний хувьд энэ байдал заримдаа аймшиг болох ч vе бий. Гэдэс базлах, хєл гар чичрэх, ээрэх гэх мэтийн хvнд байдалд ордог. Иймэрхvv байдлаас гарах хамгийн vндсэн арга бол таныг сонсож байгаа хvмvvс ч гэсэн тан шиг жирийн хvмvvс гэж бодон энгийн байх явдал юм.

Хєдєлгєєн тань шийдэмгий юу?
Таны биеийн хэл ярьж буй сэдвээ хэр зэрэг мэддэгийг тань харуулах чухал илтгэгч байдаг. Єєртэй итгэл тєгс байдлаар сонсогчийн нvд рvv харан, хэр олон байсан ч хамаагvй бvгдэд нь хvрч байгаагаа мэдэгдэж, урд байгаа бичгээ нэг их харалгvй сайхан яриа байдалтай єрнvvлэх, vгээ тод ойлгоцтой хэлж, жишээ vг сайн хэлэх, хvмvvсийн тавьж байгаа асуултуудыгсайн сонсож оновчтой хариулт єгєх, бяцхан хошигнолоор уур амьсгалыг зєєлрvvлэх нь илтгэл хийхэд хамгийн хэрэгтэй дvрмvvд юм. Гараа халаасандаа хийн ярих, нэг газар луу анхаарлаа тєвлєрvvлэн ярих, ганц хvнтэй юмуу эсвэл хэдхэн хvнтэй ярьж байгаа мэт ярих, vргэлж цаг руугаа харах, яриагаа хэт сунжруулах, эсвэл ганц амьсгаагаар дуусгах, урвагар, яарч сандарсан байдалтай байх, цээжилсэн зvйлээ vг vсэг алдалгvй унших нь єєртєє итгэлгvй байдалтай харагдуулдаг.

Дух: Бодох, шийдвэр гаргах чадлыг... Хємсєг: Бодох явцыг болон ухаалаг байдлыг... Нvд: Амьдралыг харах байдал, стресст хэр орсон эсэхийг, харилцаанд хэр нээлттэй байдаг эсэхийг... Хамар: ажлаа хийдэг байдлыг чинь, итгэлтэйг чинь... Ам: Єєрийгєє илэрхийлэх байдлыг чинь... Уруул: бодол сэтгэлээ илэрхийлэх байдал... Эрvv: Хvч, чадал, хєдєлгєєн, идэвх, тvрэмгий занг чинь илтгэнэ.

Сайн илтгэгч байхын тулд хийх хэрэгтэй 10 алхам
1. Эрт эхэл. Ямар нэг яриа хийх хэрэгтэй байгаа бол хvлээгээд хэрэггvй шууд бэлдэж эхэл. Бэлдэх хугацаа урт байх тусам таны єєртєє итгэх итгэл нэмэгддэг.
2. Сонсогчоо сайн тань. Ямар хvнд яриа хийх гэж байгаагаа аль болох сайн судлах хэрэгтэй. Мєн сонсох хvмvvсийн дундийн онцлог шинж чанар нь юу болохыг олж мэдэх хэрэгтэй. Боловсролын тєвшин, тэд юу сонсохыг хvсдэг талаар мэдвэл тvvний дагуу яриагаа бэлдэж болно.
3. Бусдаас ялгарах євєрмєц чанартай байх талаар санаа зовсны хэрэггvй. Vнэн сэтгэлээсээ ярьж єєрєє тvvндээ итгэвэл тэр сэдвийг сонгож ярьсан олон хvн дотор та єєрийн гэсэн сэтгэгдэл тєрvvлж чадах л болно. Учир та сэтгэлээсээ байвал єєрийнхєєрєє байж чадаж байна гэсэн vг.
4.Энгийн бай: Товч бєгєєд тодорхой vг яриа нь хvнд илvv ойлгомжтой байдаг.
5.Тэдэнд боломж бий болго. Сонсогчдын асуудлыг шийдэх санал гарга. Тэдний зарим дадал зуршлыг хєндєхєєр тийм сонголтууд гаргаж ир. Яриагаа хэрэгжvvлж болох байдлаар хийгээрэй. (Єнєєдєр та бvхэнд ажлаа хойшлуулдаг зуршлыг тань vvрд амьдралаас тань арчиж хаях 3 зам хэлж єгье гэх мэт.)
6. Энгийн ярилцлага мэт байх. Єєрийгеє яриа хийж байгаа гэж бодолгvй зvгээр энгийн бодол санаагаа хvмvvстэй ярилцан хуваалцаж байна гэж ойлгох хэрэгтэй.
7. Сонсогчдыг яриандаа оролцуул. Харилцан яриа бий болгох хэрэгтэй. Миний энэ хэлсэн vгтэй хэдэн хvн санал нийлж байна гэж асуун хvмvvсийг оролцуулах хэрэгтэй.
8.Єєрийгєє сонс. Єєрийнхєє яриаг сайтар чагна. Таны чихэнд ямар сонсогдож байх нь чухал.
9.Дасгал, дасгал, дасгал. Яриагаа аль болох олон удаа давтаж дасгал хий. Ингэснээр сайн яриа хийж чадна.
10. Таашаал ав. Аль болох єєртєє хvндрэл учруулахгvй байх хэрэгтэй. Яриаг хєгжєєнтэй энгийн тайван байдлаар хийвэл таныг хvмvvс сайн яриа хийлээ гэж дvгнэнэ.

No comments:

Post a Comment