Зургийн цомог

9.29.2013

Хараацай

Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Єдєр бvр цонхны тавцан дээр нь сууж тvvнийг хардаг байлаа. Нэг єдєр зоригоо чангалж байгаад тvvнд "Залуу минь би чамд дурлажээ. Єдєр бvр чамайг харахаар цонхон дээр чинь ирж суудаг" гэжээ. Залуу уурлан "Чи бол шувуу, би бол хvн. Хvн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ!" гээд хєєрхий хараацайг хєєжээ.


Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгvй! Хоёулаа зvгээр л сайн найзууд болцгооё!" гэхэд залуу огт халгаасангvй бас л хєєгєєд явуулжээ. Хараацай дахин эргэж ирээд "Залуу минь гадаа хvйтэрч эхэллээ. Чамтай найзууд болцгооё! Намайг чи гэртээ оруулахгvй бол би хєлдєх нь байна." гээд "Эсвэл би халуун орон руу нvvдэллэх болох нь, намайг аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч залуу зєрvvдлэн тvvнийг авах нь бvv хэл хєєгєєд бvх цонхоо хаажээ.

Хэсэг хугацаа єнгєрсний дараа залуу ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд залуу, бусад хараацайнаас тvvнийг асууж сурагласан боловч хэн ч хараагvй байв. Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очин учраа хэлжээ.

Мэргэн ухаантан "Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердєє ганц л удаа гарч ирдэг. Ашиглахгvй бол нисээд явчихдаг. Тvvн лугаа адил зарим хvмvvс амьдралд ганц удаа л учирдаг. Vнэ цэнийг нь мэдрэхгvй бол нисч яваад хэзээ ч эргэж дахиж олдохгvй."
Юмыг мэдэрч тунгааж бай! Чи амьдралдаа хэдэн хvний vнэ цэнийг мэдрэлгvйгээр явуулсан бэ? Чамд эргээд ирэх болов уу? Эсвэл тийм хvн дахиж гарч ирэх болов уу? Амьдралдаа хэдэн хараацайг хєєж явуулсан бэ?

No comments:

Post a Comment