Зvгээр суугаад байгаа хvн хэзээ ч амжилтанд хvрэхгvй. Ямар нэгэн юм хийх
нь эрсдлийн авчирдаг ч амжилтанд хvрэх боломжийг олгодог. Бид эргээд
булан тойрохдоо уулын авиралтын тоноглолоор авч тоноглогдсон хоёр
авирагч 160 фунт єндєр хаданд авирч хамтрагчид нь доод талд нь
хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хvмvvс шиг
харагдаж байлаа.
Миний найз Петр тэднээс уулын хэрэгслийг нь гуйгаад тэдэн шиг єндєрт биш
юм аа гэхэд 100 фунт єндєртэй ууланд авирах санал гаргасан юм. Петрийн
санал болгосон уул нь Эврэстийн оргил биш ч хэрэв тэндээс унавал, саа
євчин тусч, єрєєл татанхай болж цаашлаад vхэж ч болох єндєр уул байлаа.
Миний аз болж уулын хэрэгслийг нь авч чадаагvй юм. Тэгээд бид уулынхаа
араас авирахаар шийдсэн юм. Хойд тап нь.энгэр шигээ эгц єндар биш
болохоор уулын хэрэгсэл хэрэггvй байлаа.
Ингээд авирч эхэллээ. Бид уулын орой руу єгсєх тусам эгцэрч хєл тавих
газаргvй болж байлаа. Удалгvй би ар талаас нь авирсан ч vхэх аюулаас
зугтах боломжгvй болохыг мэдэрсэн юм. Алхах бvр би найз Петрээ дуудаж
хангалтгай хол явлаа одоо буцъя гэж хэлмээр байлаа, Гэвч би зvттэсээр
байж Петрийг дагаж уулын шовх оройд хvртэл гарсан юм. Уулын оргилд хvрч
арай ядан сууж багтахаар жижиг газар олж суусан боловч салхи хvчтэй
vлээхэд л уначихаар багтаж ядаж байлаа. Амьсгаа даран доош суух vедээ
єєрийнхєє айдсаа ялан дийлснээ бахархан мэдэрч билээ. Тэндээс би Польш
орны vзэсгэлэнт хєдєє нутгийг цэлмэг тэнгэрийн дор олж харсан юм. Тэр
єндрєєс харагдсан бvхэн болон тэр сайхан агаарыг би хэзээ ч мартахгvй.
Уулын оргилд хvрэхдээ унах вий гэсэн айдсаа ялан дийлсэндээ би их
баярлаж байлаа.
Бизнес эрхлэгчид болон манлайлагчид єдєр бvр л єєрийн бизнесээ унана,
бvхнээ алдана гэсэн айдсаа vл харгалзан шинэ шинэ vйл ажиллагааг
эхэлдэг, Худалдаачид ч єдєр бvр бараа бvтээгдэхvvнийг нь хэрэглэгчид
ойшоолгvй єнгєрдгийг vл тоон худалдаагаа vргэпжлvvлсээр л байдаг. Vvний
зэрэгцээ байгаа боломжоо vл анзааран мєрєєдлєє биепvvлэхийг эрмэлздэггvй
хvмvvс ч бас бий. Учир нь тэд ялимгvй жаахан эрсдлийг ч хvлээхэд бэлэн
биш байдаг.
Энэ долоо хоногт та єєрийн амьдрапыг нэг шалга. Та "Ялахын тєлєє
амьдардаг уу?" Эсвэл "Алдахгvйн тєлєє амьдардаг уу?" гэдгээ єєрєєсєє
асуу. Єєрийн мєрєєдлєє бий болгохын тулд болчимгvй тэнэг байх албагvй
ээ. Гэхдээ мєрєєдєлдєє хvрэхийн тулд зарим нэг эрсдэлд бэлэн байх ёстой.
Польш дахь уулын оргил дээр хэрэв би ямар нэгэн боломжийг ашиглахад
бэлэн байвал миний амьдрал болон ажил vйлсэд олон сайхан аз завшаан ирнэ
гэдгийг мэдэрсэн юм.
No comments:
Post a Comment