Зургийн цомог

9.29.2013

Будда

Будда айлдсан нь: “Нэг юмыг (тодорхой нэг үзлийг) шүтээд нөгөө буслыг (бусад үзлийг) олиггүй муу хэмээн доорд үзэхийг ухаантан мэргэд чөдөр тушаа гэж нэрлэдэг билээ”
~
Өвчин доройг асарвал
Үрийн буянаа нэмнэ шүү
Өтгөс буурайг өргөвөл
Насны буянаа нэмнэ шүү
Үгээгүй ядууг тэтэгвэл
Эдийн буянаа нэмнэ шүү
Үлэмж мэргэдийг хүндэлбэл
Эрдмийн буянаа нэмнэ шүү

~
Намайг муушаах нэгэн байхад
Магтаалд онгирохын хэрэг юун
Намайг магтах нэгэн байхад
Муушаалд гутрахын хэрэг юун
/ Гэгээнтэн Шантидэва /

~
Зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино.
Зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл таарна.
Зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино.
Зарим хэрэгт уул мэт суувал таарна. 

/Нагаржунай
~
Модноос хорхой бүтвэл мөнхүү модоо идэх.
Түлээнээс гал ноцвол мөнхүү түлээ нь үнс болох.
Хэн хүн нүгэл хураавал өөрөөн зовох жамтай.

/Нагаржунай
~

No comments:

Post a Comment