Зургийн цомог

9.29.2013

Єєрийгєє хvмvvжvvлэх 12 зєвлєгєє

1. Алдаагаа даван туулж сур. Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бvv єнгєрєє. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгvй байхад анхаар. Тvvнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зvйлээс ч гаргах vр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нєхрєєсєє салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггvй амьтантай єнгєрєєснєє уучилж боломгvй алдаа гэж тооцож байгаа. Vvнийгээ єєрєєр дvгнэх гээд vзээч. Мэдээж чи багагvй туршлага суусан болохоор дараагийн байдал шал єєр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар vр дvн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгvйн тулд боломжтой бvхнийг хийнэ.

2. Бvгд муу байвал сайны тухай л бод. Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бvхнээс эерэг талыг олж болно. Хvлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.

3. Данс хєтєлж бай. Зvгээрч нэг данс биш, маргааш бvтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гvйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зєвхєн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь єєрийнхєє ємнє буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзvйчид vздэг. Тиймээс нvдэнд байнга харагдахаар газруудад тєлєвлєсєн зvйлvvдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.

4. Юун дээр чи цаг алддагаа шинж. Цагийг алдах ёсгvй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бvv чалч, харин дасгалын заал юмуу бассейнд тvvнийгээ аваачвал эрvvл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бvх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хvн бvр ээлжилж угаана” гэсэн хvмvvжлийн шинэ хєтєлбєр дэвшvvллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хvрэхгvй хугацаанд хєтєлбєр чинь хэрэгжсэн байх болно.

5. Шийдсэнээ хэрэгжvvл. Чи амтлаг зvйл идэхгvй байхаар шийдсэн бол идэхгvй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж єєртєє хэл. Тэгээд хvнсний лангууны дэргэдvvр нvд анин єнгєрєх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгvvд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хvсч байна уу?” гэсэн худалдагчийн vгэнд “Зvгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггvй юм” гэж хvйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хvргэхээ болино. Гол нь та єєрєєрєє бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хvмvvсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.

6. Єнєєдєр хийж болох зvйлийг маргааш гэж бvv хуримтлуул. Амьдрал эгэл хэсгээс бvрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгvй бяцхан зvйлсийг хуримтлуулахгvй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын єдрєє тавтай єнгєрєєж, утсаар ажил ярихгvй, угаалга хийхгvй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.

7. Ирээдvйнхээ тухай тєсєєлєлтэй бай. Зорилго нарийн байх тусам гvйцэтгэгдэх магадлал єндєр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын vнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. Хvн нэгэнт тєлєвлєсєн зvйлээ хийх магадлал єндєр байдаг. Мєн тєрєхєд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мєрєєдлєє биелvvлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.

8. Зорилгоо багцалж тодорхойл. Чамд шаардагдах зvйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар vнэхээр мєрєєддєг зvйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шvv дээ. Зорилгоо биелvvлж чадаагvй ч санаа зовох хэрэггvй, ямар ч байсан чи хийсэн шvv дээ. Юу ч хийгээгvй залхуу новштой адилхан байгаагvй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш єєр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.

9. Єєртєє хувийн єндєр тvвшин тогтоо. Илvv сайн гэгдсэн жижиг зvйлсийг бvv орхи гэж єєртєє байнга ярьж бай. жижиг байтугай єчvvхэн зvйлийг ч бvv орхи. Дургvй гээд зvгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгvй байвал єєр газар оч. Єєрєє єєрийгєє хамгаалж, хvссэнээ хийж сур. Чиний нэг сайн нєхєр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чинйи ажлын тухай утгагvй зvйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Vvнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бvтэхгvй бол таг дуугvй болох хэрэгтэй. Тохирох няцаалт єгєх чадварыг сэтгэл зvйчид єєрийгєє хvндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бєгєєд жинхэнэ амжилт нь єндєр зэрэглэлийн хvнд л олдоно гэдгийг санаж яв. 

10. Ажил vйлсээ эргэцvvлэн тунгаа. Дэмий бvv тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн vг бий. Энэ vг хувцас авхаас эхлээд хадамд гарахад хvртэл хамаарна. Иймээс ямар нэг зvйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт єєртєє тавь.
- Хэрэв би vvнийг ганц єдєр ялгаад тавьчихвал маргааш ялгах хvсэл дахин тєрєх vv?
- Vvнийг би хийсэн нєхцєлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?
- Юу ч хийхгvй бол яах бол?
- чухам эцэстээ би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дvгнэлт хийж бай.

11. Сайхан амьдрахыг хvсвэл хєдєлгєєнтэй байж сур. Ажил чинь бvтэхгvй байвал єєр ажил ол. Чамайг єєр хаа нэгэн газар маш том амжилт хvлээж байж ч болох шvv дээ. Шинэ хархvvтэй ємнє нь учраа ололцоогvй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгvй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илvvдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.

12. Эрхэмлэх цагаа єдєр бvр онцгойлон зааглаж бай. Vvний тулд ойрын vеийн тєлєвлєгєєгєє сайтар бод. Шинэ бvртгэл гаргаж, хийсэн зvйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бvхнийг шvvн тунгаа.

No comments:

Post a Comment