Зургийн цомог

4.17.2015

Ноён хутагт Данзанравжаа - Хоёр нь


Хоёр нь:

Саруул мунхаг хоёр нь
Онох эндvvрэх хоёр
Самуун хянамгай хоёр нь
Муухай сайхан хоёр
Буян хилэнц хоёр нь
Тус хор хоёр
Цагаан хар хоёр нь
Авах гээхийн хоёр
Сансар нирваан хоёр нь
Муу сайн хоёр
Тєр шажин хоёр нь
Энэ хойт хоёр
Тэнгэр газар хоёр нь
Єндєр богино хоёр
Єєр бусад хоёр нь
Дотно гадна хоёр
Євєл зун хоёр нь
Хvйтэн халуун хоёр
Наран саран хоёр нь
Гал ус хоёр
Тєрєх vхэх хоёр нь
Бvтэх эвдрэх хоёр
Бий vгvй хоёр нь
Хямд хэцvvхєёр
Эцэг эх хоёр нь
Арга билэг хоёр
Бурхан чєтгєр хоёр нь
Дээд доод хоёр
Жаргал зовлон хоёр нь
Хvсэл хясал хоёр
Бие сэтгэл хоёр нь
Биетэй биегvй хоёр
Урьд хожид хоёр нь
Ирсэн ирээгvй хоёр
Бат хэврэг хоёр нь
Удаан тvргэн хоёр
Дvгрэг гурвалжин хоёр нь
Єєтэй єєгvй хоёр
ХУрах хагацах хоёр нь
Yзэгдэх замхрах хоёр
Баяр айх хоёр нь
Ханх атгаг хоёр
Сvжиг сэжиг хоёр нь
Итгэл дамжиг хоёр
Эрдэм гэм хоёр нь
Мєн биш хоёр
Илбэ зvvд хоёр нь
Хийсэн хийгээгvй хоёр
Yг утга хоёр нь
Тохио санал хоёр
Хоёргvй огторгуйд
Хос гагц амтаар согтож
Замхралын ерєєлийг
Миний нєхєд бvтээх болтугай.

No comments:

Post a Comment