Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР. Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхгүй хүмүүс чамайг юу гэж ярихыг бүү тоо. Сайн хүн хүний мууг хайдаггүй. Муу хүн хүний сайныг хардаггүй. Чамд нэр хүнд байна уу? их мөнгө байна уу? хамаагүй. Нинжин сэтгэл л байхгүй бол ЧИ хэн ч биш. Хэн байснаа хэзээ ч битгий март. Хүнийг голд нь ортол бүү гомдоо. Хүнд талархаж ач тусыг нь санаж яв. Эцэг, эхээсээ хатуу үгийг тэвчээртэй сонсоод сурчихвал бусдын ямар ч үгийг тэсээд өнгөрөөнө. Үг даах чадвар байна гэдэг хүн шиг хүн болоход асар их тустай.
Чи өөрөө өөрийнхөөрөө байх гэж төрсөн болохоос төгс байх гэж төрөөгүй.
Түвдийн хэлц үгэнд: Хагас хооллож, хоёр дахин алхаж, гурав дахин инээж, хязгааргүй хайрла гэнэ ээ. Хүний энерги дүүрэн байвал ажил үйлс нь 100% бүтэмжтэй байдаг.
Эм хүн Согтуу явахад эхийн сүү ээдэж, эх дэлхий чичирдэг.
Эр хүн Согтуу явахад эрдэнийн цус гашилж, эцэг тэнгэр бүүдийдэг.
Далай лам