“Муу новшнуудад битгий бууж өгөөрэй”

🎙️Синэд О’Коннорын түүх⚜️

1992 оны аравдугаар сарын 16.
Мэдисон Сквэр Гарден.
20 мянган хүн шүгэлдэж, нэгэн эмэгтэйг тайзнаас хөөж байлаа. Тэр үед нэг эр түүн рүү дөхөж очоод зөөлөн шивнэн хэлжээ:
“Муу новшнуудад битгий бууж өгөөрэй”

Тэр эмэгтэй бол 25 настай Синэд О’Коннор  “Nothing Compares 2 U” дуугаар дэлхий дахинд танигдсан, өөрийн дуу хоолойгоороо бүхэл бүтэн үеийг хөдөлгөсөн уран бүтээлч. Гэвч тэр орой тэрээр шүтэн бишрэгчдийн өмнө бус мянга мянган дайснуудынхаа өмнө зогсож байв.

Энэ доромжилол, гадуурхалт нь 14 хоногийн өмнө тэрээр “Saturday Night Live” нэвтрүүлгийн тайзан дээр Боб Марлийн “War” дууг а-капелла маягаар дуулахдаа үгийн утгыг католик сүм дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг болгож өөрчилөн дуулсанаар эхэлсэн юм. 
Дуугаа дуусгаад тэр камер луу ширтэн Пап лам Иоанн Павел II-ийн зургийг тас татаж “Жинхэнэ дайсантай тэмц” гэж хэлсэн нь нэвтрүүлгийг үзэгчид болон цаашлаад загалмайтны шашин дагагчидыг дэлхий даяар цочирдуулав..
 Тэрээр католик сүм дэх хүүхдийн бэлгийн хүчирхийллийн байнгын тохиолдлууд болон тэдний үгүйсгэж буйг эсэргүүцэж, бодит байдлыг нууж хааж байгааг илчилсэн юм. Гэвч 1992 онд хэн ч түүнийг сонсохыг хүсээгүй. Түүний хэлсэн зүйл “сүмийн эсрэг гүтгэлэг”, “галзуурлын үг” гэж тооцогдож байлаа.

Энэ шууд нэвтрүүлгийн дараах үр дагавар нь аймшигтай байлаа үхлийн заналхийлэл ирж, радионууд түүний дуунуудыг хориглож, католик сүмийнхэн түүнийг харааж, урлагийн ертөнцийнхөн хүйтэн хандлага гаргаж эхлэв.
Фрэнк Синатра хүртэл “түүнийг хөөж гарга” хэмээн хэлж байж.  

Гэвч Синэд О'Коннор хэнээс ч уучлал гуйсангүй.

Тиймээс тэр Боб Диланы 30 жилийн ойд зориулсан тоглолтод ирэхдээ өөрийг нь юу хүлээж байгааг мэдэж байсан.
Тайзны ард дуу хоолойгоо бэлдэж байхдаа 20 мянган хүний дургүйцлийг бараг биеэрээ мэдэрч байв.

Түүнийг домогт дуучин, цэргийн ахмад, дууны зохиолч Крис Кристофферсон тайзан дээр дуудан нэрлэх мөчид л шүгэл, хашгираан, дургүйцэл тэнгэрт хадав. Жижигхэн шавилхан биетэй Синэд О'Коннор үсээ хуссан толгойтой гараад ирэхэд л үзэн ядалт бүр хүчтэй болов. Тэр “I Believe in You” дууг дуулах ёстой байсан ч үзэн ядалтын шуугианаас болж ам нь ангайсангүй..

Гэвч тэр хөгжимчдийг зогсоож, оронд нь дахин Боб Марлийн “War” дууг тайзнаас чангаар хашгиран хэлж эхэллээ.. яг тэр дуу, яг тэр нэвтрүүлэг дээрх үгсийг:

> “Хүн төрөлхтнийг арьсны өнгөөр ялгаварлах философи үгүй болтол
Энх тайвны мөрөөдөл зүгээр л төөрөгдөл хэвээр байх болно…”
Тэр дуулахгүй байсан — тэр тэмцэж байв.
Түүний хоолой уур, гомдол, зоригийн нийлэмж байлаа.

Түүнрүү, тайзруу хүмүүс гарт байсан элдэв юмс шидэж, орилж хашгичаж, шүгэлдэцгээж байлаа.
Эцэст нь тэр дуугаа дуусгалгүй, тайзнаас буув.
Түүнийг Крис Кристофферсон угтжээ. Тэр охин гомдлоор, айдсаар, уур хилэнгээр дүүрэн чичирч уйлж байв 😥.
Крис түүн рүү дөхөж ирээд, мөрөөр нь тэврэн, чимээгүйхэн шивнэв:
“-Муу новшнуудад битгий бууж өгөөрэй”

Тэр үг л Синэдийг унагахгүй барьж үлдсэн юм.

Крис дараа нь түүнд зориулж “Sister Sinéad” нэртэй дуу бичжээ. Тэр дуундаа тэр нэг л үнэнийг хэлсэн.
> ..Заримдаа галзуурал мэт харагддаг зүйл бол үнэндээ цэвэр зориг байдаг..
..Бүх үнэнийг хэлэгчид эхэндээ “галзуу” гэж дуудуулж, дараа нь “баатар” болдог...

Арав гаруй жилийн дараа дэлхий тэрний хэлсэн бүхнийг баталсан. 2002 онд “Boston Globe” сэтгүүл католик сүмүүд дэх хүүхдийн хүчирхийллийн хэргийг дэлгэж, Синэдийн хэлсэн бүхнийг үнэн гэдгийг нотолсон юм. Гэвч тэр үед түүний карьер аль хэдийн сүйрсэн байлаа.

Синэд амьдралынхаа үлдсэн хугацаанд сэтгэлийн хямралтай тэмцэж, үнэнийг хамгаалсаар, хэний ч хүсээгүй замаар явсан.
Тэр Ислам шашинд орж, нэрээ Шухада Садакат болгосон ч үнэнийг хэлэх зүрх зоригоо алдаагүй
үнэний дуу хоолой болон тэмцсээр 2023 онд  56 насандаа таалал төгссөн билээ.

Амьд ахуйд доромжилсон хүмүүс түүнийг үхсэний дараа “шударга сэтгэлтэй зөнч” гэж нэрлэсэн. Хэтэрхий оройтсон уучлал байлаа.

Синэдийг бүх дэлхий эсэргүүцэж байхад
нэг хүн л түүнд итгэсэн.
Тэр итгэл, тэр үг түүнд тэмцэж үлдэх хүч өгсөн.
“Муу новшнуудад битгий бууж өгөөрэй”
— Энэ үгс тэр үед үнэ цэнэтэй байсан.
Өнөөдөр ч мөн адил бидэнд үнэ цэнэтэй.
Маргааш ч үнэ цэнэтэй хэвээр байх болно.

⚜️Синэд О'Коннор
“-Хэрвээ та нар намайг алах гэж байгаа бол — би өвдөг сөхрөхгүйгээр үхэх болно” 
---
Видеог Youtube сувгаас үзээрэй. https://youtu.be/gv2aj2HWpGQ?si=PjW3KJLGFaNZ9_Kd