Жеки Чанаас:
- Та амьдралдаа сэтгэл хангалуун байна уу гэхэд:
"Би өөрийн сонсож байсан ухаалаг хэдэн өгүүлбэрээр хариулъя:
Таны хүндхэн ажил чинь огт ажилгүй хүнд бол мөрөөдөл нь,
Таны дуулгаваргүй хүүхэд чинь үргүй нэгэнд бол мөрөөдөл нь,
Таны умгар гэр чинь орон гэргүй хүнд бол мөрөөдөл нь,
Таны бие сулавтар ч, эрүүл яваа нь эдгэшгүй өвчтэй хүнд бол мөрөөдөл нь,
Таны жаахан хуримтлал өртэй хүнд бол мөрөөдөл нь,
Таны тайван цохилох зүрх, сайхан нойр, боломжийн хоол хүнс чинь дайн дажинтай орнуудын хувьд мөрөөдөл нь юм. Маргааш танд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй, тиймээс байгаа бүхэндээ талархаж, сэтгэл хангалуун амьдарья!" гэжээ.