КАЙЗЕН 5S ГЭЖ ЮУ ВЭ ?

✅Sort ( ангилах ) – Ажлын орчинд байгаа бүх зүйлсийг ангилан, шаардлагагүй зүйлсийг ялган хаяж, хэрэггүй бараа материалыг багасгах замаар ажлын орчинг эмх цэгцтэй болгох нь чухал.

✅Set in order ( цэгцлэх ) – Ажлын орчинд байгаа зүйлсийн байрлал, зохион байгуулалтыг оновчтой болгож, хаана юу байрлах ёстойг тодорхой болгосноор ажлын хэрэгсэл, материалуудыг хайж цаг алдахгүй байх боломжтой.

✅Shine ( цэвэрлэх ) – Ажлын орчинг тогтмол цэвэрлэж, цэвэр цэмцгэр байлгах нь бүтээмжийг нэмэгдүүлж, эрүүл аюулгүй ажиллах орчныг бүрдүүлдэг.

✅Standartize ( Станрдчилах ) – Өмнөх 3 алхамуудыг стандарт болгон тогтоох.

✅Sustain ( хэвшүүлэх ) – Эдгээрийг даган мөрдөж, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулж, хэвшил болгосноор ажилчид илүү үр бүтээмжтэй, тогтвортой ажиллах ажлын орчин үүсэх болно.

Кайзен 5S нь ажлын орчинг сайжруулж, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгах замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шалгарсан арга юм. Энэ арга нь зөвхөн Японд төдийгүй дэлхий даяар бизнесийн олон салбарт амжилттай ашиглагдаж байна.