Эдгээр 4 цагийн дүрмийг эзэмшихгүй бол чи дундаж хэвээр үлдэнэ
1. 8+8+8 дүрэм
• 8 цаг — өөртөө зориул (дасгал, хобби, найз нөхөд)
• 8 цаг — хамгийн чухал ажилдаа зориул
• 8 цаг — гүн, тайван унтах
Хүн болгонд өдөр бүр яг ижилхэн 24 цаг байдаг
2. 1-3-5 дүрэм
• 1 том, чамайг тухтай бүсээс чинь гаргах зорилго
• 3 хамгийн чухал ажил
• 5 жижиг, хурдан амжуулах зүйл
Өдөр бүр энэ дүрмээр явбал 1 жилийн дараа өөр хүн болсон байх болно
3. 10 минутын дүрэм
• 10 минут маш төвлөрч ажилла
• 2 минут амар
• Давт
Төвлөрч чаддаггүй хүмүүст зориулсан тохиромжтой арга
4. 90/90/1 дүрэм
• 90 минут
• 90 хоног
• 1 том зорилго дээр ажилла
90 хоногт хүний зан төлөв бүрэн өөрчлөгддийг мэдэх үү?
Америкад миний ажиллаж байсан клиник үйлчлүүлэгчиддээ дандаа 90 хоногийн програм санал болгодог байсан ийм учиртай байсан. Өөрчлөгдөнө гэдэгтээ анх эргэлзэж байсан хүмүүс өөрчлөгдсөндөө итгэхгүй уйлаад гардаг байж билээ.