Хэнийг ч битгий үзэн яд, хэнийг ч хэтэрхий их битгий хайрла.
Хэтрүүлээд л ирэхээр хайр нь хор болж, дургүйцэл нь үзэн ядалт болно.
Хэнд ч битгий их итгэ, хэнээс ч битгий их эмээ. Зүгээр л харилц. Харилцаандаа хүсэл, хүлээлтээ өндөр байлгалгүй, зүгээр л мэдэр.
Хэт их утга учир өгсөн зүйл таныг эргээд зовоох л болно.
Би үүнийг түүний төлөө хийсэн, би өөрийгөө тэдний төлөө зольсон, тэд ойлгох ёстой гэж битгий хүлээ. Тэд ойлгохгүй ч байж мэднэ.
Тиймээс л эргээд өөрийнхөө сэтгэл зүйг бүтэн авч үлдэхийн тулд аливаа зүйлд хэт утга өгч, өндөр хүлээлттэй байхаа болих хэрэгтэй.